Чоннам Шинжлэх Ухааны Их Сургууль

1️⃣ Элсэлтийн хөтөлбөр, тэнхим

| **Элсэлтийн төрөл

(Бакалавр)** Элсэлтийн хөтөлбөр, тэнхим
Салбар Суралцах хугацаа Мэргэжлийн нэр Тайлбар
Зэрэг олгох
хөтөлбөр (D-2) Байгалийн ухаан, инженер, урлаг, биеийн тамир 2 жил Гольфийн хөтөч менежер Орон тоо: 30 хүн / дээд тал нь 40 хүн

2️⃣ Элсэх эрх

Элсэлтийн төрөл Тавигдах шаардлага
Гадаад оюутнууд Зэрэг олгох хөтөлбөр (D-2) ▪ Ахлах сургууль төгссөн эсвэл түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэн байх.
▪ Өргөдөл гаргагч болон түүний эцэг эх нь Солонгос улсад хууль бусаар оршин суусан, визнээс татгалзсан, хууль зөрчсөн зэрэг зөрчлийн түүхгүй байх.
▪ Сувилахуйн ангид бүртгүүлэх оюутан нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK, KIIP)-ын 3-р түвшин буюу түүнээс дээш оноотой байх.
▪ Чоннам ШУТИС (CNTU)-ийн солонгос хэлний бэлтгэлд 1 ба түүнээс дээш жил суралцсан оюутан (Гэхдээ тус сургуулийн дотоод солонгос хэлний шалгалтын 2-р түвшинтэй дүйцэхүйц буюу 70-аас дээш оноо авсан байх шаардлагатай).
▪ Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын 2-р түвшин ба түүнээс дээш оноотой, эсвэл Нийгэмд дасан зохицох хөтөлбөр (KIIP)-ийн 2-р шатыг дүүргэсэн, эсвэл урьдчилсан шалгалтад (사전평가) 41-ээс дээш оноо авсан байх.

Анхаарах: Элсэх үедээ солонгос хэлний гэрчилгээ (TOPIK 3-р түвшин эсвэл KIIP 3-р шатны аль нэгийг)-гүйгээр элссэн оюутан нь сургуулиа төгсөхөөс өмнө заавал тус гэрчилгээг авсан байх шаардлагатай бөгөөд ингэснээр төгсөх эрх үүснэ. |

3️⃣ Элсэлтийн хуваарь

Элсэлтийн үе шат Элсэлтийн хуваарь Дэлгэрэнгүй мэдээлэл
1-р улирал (Хавар) 2-р улирал (Намар)
Өргөдлийн материал (скандсан хуулбарын хамт) илгээх 2026.01.15 2026.06.19 Имэйл: [email protected] (Чингис Захиргааны Хуулийн Товчоо)
Олон улсын шуудан: 57500, 대한민국 전라남도 곡성군 옥과면 대학로 113, 전남과학대학교 (БНСУ, Чолланам-ду, Гугсон-гүн, Уггва-мён, Дэхаг-ру 113, Чоннам ШУТИС)
Бичиг баримтын шалгалт, ярилцлага, виз мэдүүлэг 2026.01.15 ~ 2026.02.09 2026.07.16 Ярилцлагын хуваарь: Тусад нь мэдэгдэнэ
Ярилцлагын агуулга: Суралцах чадвар болон санхүүгийн чадавх зэргийг шалгана.
**Тэнцсэн хариу мэдэгдэх,
сургалтын төлбөр төлөх** 2026.01.15,

2026.02.03 ~ 02.05 | 2026.07.23,

2026.08.03 ~ 08.05 | ● Монгол, Тайланд, Вьетнам, Узбекистан:

Сургууль: Тэнцсэн хариу мэдэгдэж, төлбөр төлөх данс, зааварчилгаа өгнө. Оюутан: Заасан хугацаанд төлбөрөө төлнө (Солонгос воноор). Сургууль: Төлбөр төлөгдсөний дараа оюутанд визний зөвшөөрлийн дугаар (사증발급인증번호) олгоно. Оюутан: Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлнэ. Оюутан: Виз гарсны дараа онгоцны тасалбарын хуулбарыг сургууль руу илгээнэ. | | | | | (Бусад улсын хувьд сургуулиас визний дугаар биш урилга, батлан даалтын бичиг зэрэг материалыг шуудангаар илгээдэг) | | БНСУ-д нэвтрэх | 2026.02.28 | 2026.08.30 | ▪ Бүрдүүлэх материал: Эрүүл мэндийн бичиг (Гепатит В болон Сүрьеэгийн шинжилгээний хариу багтсан байх) | | Хичээл эхлэх (Элсэлт) | 2026.03.03 | 2026.09.01 | ▪ Сургуулийн дотоод амьдралтай танилцах өдөрлөг (Orientation) |

4️⃣ Бүрдүүлэх материал

(Зөвхөн сүүлийн 3 сарын дотор олгогдсон бичиг баримт хүчинтэй)

Бүрдүүлэх материал Дэлгэрэнгүй шаардлага Нэмэлт мэдээлэл
Сургуульд элсэх өргөдөл, Суралцах төлөвлөгөө, Өөрийн танилцуулга, Батлан даалтын бичиг Сургуулийн албан ёсны маягт: Эндээс татаж авах.
Өргөдлийн маягт: Санхүүгийн батлан даагчаар "Эцэг эх"-ийг бичих бөгөөд гарын үсэг зурах хэсэгт эцэг эхийн нэрийг бичиж гарын үсэг зуруулсан байх.
Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом (Эх хувь), Дүнгийн жагсаалт (Эх хувь) * Заавал баталгаажуулах: Апостиль (Apostille) гэрчилгээгээр баталгаажуулсан байх, эсвэл төгссөн сургуулийн харьяа БНСУ-ын Элчин сайдын яам/Консулаар баталгаажуулсан байх. ● Хятад улсын оюутнуудад:
(Монголд хамааралгүй тул товчлов) Тусгай вебсайтуудаас гэрчилгээгээ баталгаажуулж Консулаар батлуулах шаардлагатай.
Гадаад паспорт (Хуулбар),
3 хувь цээж зураг * Зураг: Өргөдөл дээр наасан зурагтай ижил байх, сүүлийн 6 сарын дотор авахуулсан, цагаан дэвсгэртэй, 3.5cm x 4.5cm хэмжээтэй байх.
Дансны үлдэгдлийн тодорхойлолт (Эх хувь) Үндсэн анги (D-2): Жилийн 16,000,000 воноос дээш дүнтэй байх.
Хүчинтэй хугацаа: Олгосноос хойш 1 сар.(Жич: Дансан дахь мөнгийг 1 жилийн хугацаатай түгжсэн гэж заасан байвал хүчинтэйд тооцно) ● Вьетнам улсын оюутнуудад:
(Монголд хамааралгүй) Вьетнам болон Солонгост салбартай банкинд мөнгөө байршуулж, 1 жил царцаасан байх.
Ажлын газрын тодорхойлолт эсвэл Улсын бүртгэлийн гэрчилгээ (Компанитай бол), Орлогын тодорхойлолт эсвэл Татвар төлсөн тодорхойлолт * Санхүүгийн батлан даагч:
Зөвхөн эцэг эх байхыг зарчим болгоно. (Эцэг эхийн бичиг баримтыг бүрдүүлнэ)
Гэр бүлийн хамаарлыг батлах бичиг баримт (Эх хувь) * Тухайн улсын төрийн байгууллагаас олгосон оюутан болон эцэг эхийн гэр бүлийн харилцааг батлах бичиг (Монголын хувьд: Төрөл садангийн лавлагаа, Төрсний гэрчилгээ) ● Хятад улсын оюутнуудад:
Хугүбү болон гэр бүлийн харилцааны лавлагаа.
Иргэний үнэмлэх (Хуулбар) * Гэр бүлийн бүх гишүүний иргэний үнэмлэхний хуулбар (Төрийн байгууллагаас олгосон)
Сүрьеэгийн болон В гепатитын шинжилгээний хариу * Тухайн улсын (Монголын) итгэмжлэгдсэн эмнэлгээс олгосон байх.
Орчуулагчийн баталгаа * Бүрдүүлсэн материал англи эсвэл солонгос хэлнээс бусад хэл дээр байвал (Монгол хэлээр бол), www.hikorea.go.kr сайтаас маягтыг татаж бөглөнө.
Солонгос хэлний мэдлэгийг батлах бичиг баримт • TOPIK гэрчилгээ (www.topik.go.kr)
• Нийгэмд дасан зохицох хөтөлбөр (KIIP) дүүргэсэн гэрчилгээ (www.socinet.go.kr)
Бусад гадаад иргэдэд шаардагдах нэмэлт материал (F-4, F-6, E-7, E-9 зэрэг визтэй БНСУ-д байгаа иргэд) * Элсэлтийн өргөдөл, хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом (эх хувь), дүнгийн жагсаалт (эх хувь), Гадаад иргэний үнэмлэхний хуулбар, Ажлын газрын тодорхойлолт, TOPIK 2-р түвшин эсвэл KIIP 2-р шат дүүргэсэн гэрчилгээ.

5️⃣ Сургалтын төлбөр болон Дотуур байрны төлбөр

(Нэгж: Вон)

Элсэлтийн ангилал Салбар Сургалтын төлбөр (Вон) Дотуур байрны төлбөр (Хоолны төлбөр багтсан)
Үндсэн анги (D-2) Бүртгэлийн хураамж 20,000 1 улирал (Эрэгтэй оюутан):
Галмуи байр (1 хүний өрөө): 1,213,000
Чоннам 1 байр (2 хүний өрөө): 1,281,000

1 улирал (Эмэгтэй оюутан): 2 хүний өрөө: 1,339,000 1 хүний өрөө: 1,489,000

(※ Байрны төлбөрт өдрийн 3 хоолны үнэ багтсан) | | | Байгалийн ухаан / Урлаг, спорт (Гольфийн анги хамаарна) | 1-р дамжааны 1 улирал: 2,790,000 | | | ※ Нэмэлт анхааруулах зүйлс: Дотуур байранд заавал байрлах: Сургуульд элссэнээс хойш эхний 1 улирал дотуур байранд заавал амьдрах шаардлагатай. (Эхний улирал дууссаны дараа хүсвэл гадуур байр түрээслэж гарах, эсвэл үргэлжлүүлэн дотуур байрандаа байх боломжтой). Төлбөрийн өөрчлөлт: Дотуур байрны төлбөр нь улирал бүр инфляцитай уялдан бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай. | | | |

6️⃣ Тэтгэлэг (Сургалтын төлбөрийн хөнгөлөлт)

Тэтгэлэг олгох шалгуур (Төлбөрөөс урьдчилан хасаж тооцсоны дараа үлдэгдлийг төлнө) Хөнгөлөх хувь Тайлбар / Нэмэлт нөхцөл
Тус сургуулийн (CNTU) солонгос хэлний бэлтгэлд 1 ба түүнээс дээш жил суралцаж төгссөн оюутан Сургалтын төлбөрийн 30% хөнгөлөлт
**※ TOPIK болон KIIP гэрчилгээ хураалгах журам:

Элсэх үед:** Элсэлтийн өргөдөлтэй хамт гэрчилгээгээ өгвөл тухайн улирлын төлбөрөөс шууд хасагдана.

Улирлын дундуур: Улирлын эцсийн шалгалтаас өмнө шинээр авсан гэрчилгээгээ өгвөл дараагийн улирлын төлбөрөөс хөнгөлөгдөнө. | | TOPIK 2-р түвшин, эсвэл KIIP 2-р шат дүүргэсэн, эсвэл урьдчилсан шалгалтад (사전평가) 41-ээс дээш оноо авсан оюутан | Сургалтын төлбөрийн 40% хөнгөлөлт | | | TOPIK 3-р түвшин, эсвэл KIIP 3-р шат дүүргэсэн, эсвэл урьдчилсан шалгалтад (사전평가) 61-ээс дээш оноо авсан оюутан | Сургалтын төлбөрийн 50% хөнгөлөлт | | | TOPIK 4-р түвшин, эсвэл KIIP 4-р шат дүүргэсэн, эсвэл урьдчилсан шалгалтад (사전평가) 81-ээс дээш оноо авсан оюутан | Сургалтын төлбөрийн 60% хөнгөлөлт | | | TOPIK 5-р түвшин, эсвэл KIIP 5-р шат дүүргэсэн оюутан | Сургалтын төлбөрийн 70% хөнгөлөлт | | | TOPIK 6-р түвшин авсан оюутан | Сургалтын төлбөрийн 80% хөнгөлөлт | |

※ Нэмэлт тайлбар: Бусад гадаад иргэн (F-4, F-6, E-7, E-9 зэрэг визтэй) элсэгчдийн хувьд ч мөн адил дээрх үндсэн ангийн (D-2) элсэлтийн журмын дагуу тэтгэлэг болон төлбөрийн хөнгөлөлт эдлэх бүрэн боломжтой.

7️⃣ Дотуур байрны нөхцөл, тохижилт

Ангилал Тохижилт / Байгууламжийн байдал Нэмэлт тайлбар / Анхаарах зүйлс
Үндсэн тохижилт
(Өрөөнд байх зүйлс) 1 хүний ор (дотроо шургуулгатай), ширээ (номны тавиуртай), сандал, хувцасны шүүгээ, утасгүй интернэт (Wi-Fi) Эрүүл мэндийн бичиг заавал өгнө (В гепатит болон Сүрьеэгийн шинжилгээ багтсан байх)
※ Дотуур байранд орохын тулд В гепатитын шинжилгээний хариу заавал шаардлагатай. Хэрэв эх орноосоо авчраагүй бол Солонгост очсоны дараа дахин шинжилгээ өгөх бөгөөд төлбөрийг оюутан өөрөө хариуцна.
Хувиараа бэлдэх зүйлс Ор хөнжил (хөнжил, гудас/дэвсгэр, дэр), хувийн ариун цэврийн хэрэгсэл болон өдөр тутмын хэрэглээний зүйлс гэх мэт.
Нийтийн үйлчилгээ, тав тух Уншлагын танхим, компьютерын өрөө, угаалгын өрөө, амралтын өрөө, шүршүүр, фитнес, боулингийн төв гэх мэт.