📑 Агуулга
- 1. 📚 Хичээл давтах & Тэмдэглэл хөтлөх
- 2. 🌍 Гадаад өгүүлэл унших
- 3. 🤝 Багийн ажил (Teamplay) хийх
- 4. 🎤 Илтгэл, танилцуулгад бэлдэх
1. 📚 Хичээл давтах & Тэмдэглэл
Ашиглах хэрэгслүүд: NotebookLM + ThetaWave
- [ ] Алхам 1 (NotebookLM): Лекцийн аудио бичлэг, багшийн өгсөн PPT, хичээлийн тэмдэглэлээ бүгдийг нь оруулах.
- [ ] Алхам 2 (NotebookLM): Оруулсан материалуудаа нэгтгэж, уншихад хялбар хураангуй (Summary) үүсгэх.
- [ ] Алхам 3 (ThetaWave): Дээрх хураангуйлсан мэдээллээ ашиглан олон төрлийн асуулт хариулт (Quiz) үүсгэж, мэдлэгээ бататгах, шалгалтад бэлдэх.
2. 🌍 Гадаад өгүүлэл унших
Ашиглах хэрэгслүүд: alphaXiv + Immersive Translate + Gemini
- [ ] Алхам 1 (alphaXiv): Өөрийн судалгааны сэдэвт тохирох гадаад эрдэм шинжилгээний өгүүлэл, материалуудыг хайж олох, PDF-ээр татаж авах.
- [ ] Алхам 2 (Immersive Translate): Татаж авсан өгүүллээ хөтөч дээрээ шууд, эх бичвэртэй нь зэрэгцүүлэн хурдан хугацаанд орчуулах. Immersive Translate-ийн тохиргоо (Settings) хэсгээс орчуулах AI хөдөлгүүрээ Gemini эсвэл OpenAI болгон өөрчилснөөр Монгол хэлний илүү чанартай, найдвартай орчуулгыг авах боломжтой.
📌 Анхаарах зүйл: Эдгээр ухаалаг AI загваруудыг холбохын тулд танаас тухайн платформын (Google эсвэл OpenAI) API Key-г хуулж оруулах, эсвэл өргөтгөлийн Pro хувилбарыг ашиглах шаардлагатай байж болно. (Google AI Studio, OpenAI Developer Platform)
- [ ] Алхам 3 (Gemini): Орчуулгаас ойлгоход хэцүү, нарийн мэргэжлийн хэллэг, онолын хэсгүүдийг хуулж оруулаад "Энэ хэсгийг илүү энгийнээр тайлбарлаж өгнө үү" гэж асуух.
3. 🤝 Багийн ажил (Teamplay) хийх
Ашиглах хэрэгслүүд: Perplexity + Claude + Notion
- [ ] Алхам 1 (Perplexity): Өгөгдсөн сэдвийн дагуу хамгийн сүүлийн үеийн, найдвартай эх сурвалжаас мэдээлэл хайх, гүнзгийрүүлсэн судалгаа хийх.
- [ ] Алхам 2 (Claude): Цуглуулсан судалгааны мэдээллүүдээ оруулж, логик дараалалтай, мэргэжлийн түвшний тайлан (Report) бичүүлэх.
- [ ] Алхам 3 (Notion): Судалгааны эх сурвалжууд болон эцсийн тайлангийн файлуудаа энэхүү хуудсандаа багийнхантайгаа хуваалцаж, нэг дор цэгцтэй хадгалах (Archiving).